Tuesday, February 2, 2016

Ганцаардал минь

Ганцаардал минь
Галзуу залуу насны минь
Гал  халуун
Ган  хатуу  
Дуулал минь ...
Ганцаардал минь чи  
Хөөрхөн бүсгүйн
Хуурамч сэтгэлд
Хөл алдан дурлаж
Аз жаргал гэж
Андууран будилж явахад
Чи Намайг орхиогүй ...
Хувирсан түүндээ
Хог шиг хаягдан
Хөсрийн царайлж
Суухад ч чи намайг орхиогүй
Чи үргэлж надад үнэнч байсаан...
Гуниглаж байгааг минь
Ажаад чи ...
Санаа алдалт болж зүрхийг минь сулладаг
Гутарч байгааг минь
Хараад чи...
Шүлэг болж сэтгэлийг минь хөнгөлдөг 
Ганцаардал минь чи
Ганц ч удаа намайг гомдоогоогүй
Галзуу залуу насны минь
Мөстөж мэдэх ч
Мөнхөд гэрэлтэх

Гал минь...

2009-02-13 

No comments:

Post a Comment