Tuesday, February 2, 2016

Зүүрмэг үдэш...

2009-04-08 12:22:33

Зүүрмэг, уйтгартай ...
Хоосон орой


Юу ч мэдрэгдэхгүй ...
Нойрмог үдэш
Сарны цэнхэр туяа
Үл анзаарагдмаар...
Хэн нэгнийг хүлээх хэрэггүй
Хэзээ ирэх, гэдэг цаг хугацааны
Асуултгүй ...
Нойрмог , зүүрмэг үдэш
Гудамжнаас хүний үнэр үнэртэхгүй
Нохой хуцахгүй , нам гүм үдэш
Энэ ертөнц
Орших, эс оршиход
Эргэлзмээр ... Үдэш...
Тэгээд бас өөртөө эргэлзэнэ...
"Би байна уу? " 
Орших эс орших асуулт...
Салхинаас өөр амьсгалах чимээ үгүй
Зүүрмэг үдэш...
Нойрмог Орой...

No comments:

Post a Comment