Tuesday, February 2, 2016

Хаалга цонхгүй , гэрэлтэй өрөөнд

2009-04-28 16:50:47

Хаалга цонхгүй , гэрэлтэй өрөөнд
Хана ширтэн сууна
Хачин их эрх чөлөө
Хаа нэгтээгээс үнэртэнэ...
Өрөөний голын ганц сандал дээрээс
Өөрийгөө харна... бас өрөөгөө харна ...  
Нүүр нь хагарсан нугасгүй , гар утас
Нүүрээ харж чадахгүй  хагархай толь
Үүрээр унших дуртай . "...."-н  шүлгийн ном
Үлдсэн бусад нь бүгд  хог новш
Элдвийн хог новш дундах эрх чөлөө
Жинхэнэ эрх чөлөө...
Нийгэм рүү шагайхгүй , мөнгө рүү сарвайхгүй ...
Тийм эрх чөлөө...
Хэн нэгнийг хүлээхгүй , хайрлахгүй
Тийм эрх чөлөө ...
Шувуудыг дагаж нисэхгүй
Тийм эрх чөлөө...
Бурхдын зиндаанд хэтэрхий ойртох

Тийм эрх чөлөө...

No comments:

Post a Comment