Tuesday, February 2, 2016

Тэнгисээс тэр дуу сонстоно...

"Зүрх сэтгэлд давалгаалж буй тэнгисийн зүг рүү
Зүүд хөлөглөн очвоос....  "

Тэнгисээс тэр дуу сонстоно... 
Хүчит давалгаан шуугиантай , сүсэлдсэн
Хэн нэгний гэгэлхэн, бас гунигтай дуу...
Тэр дууг сонсох гэж
Тэнгисийн зүг шөнө бүр тэмүүлнэ ...
Эрэг дээр нь очоод санаа алдмагц
Эрчит давалгаа , шуугиад л ирдэг...
Тэр давалгаан дууны цаана
Өнөөх  гунигт дуу уянгална...
Тэр дууны уянгыг тийм гэхийн аргагүй ч
Сонсоод л ирмэгч өөрийн эрхгүй
Гуниглаад бас гэгэлзээд л эхэлдэг
Тэр дууны уянгыг тааж ядан мэдэрвээс...
Хэзээ  ч билээ хэн нэгний
Догдлолоор дүүрэн дурлалыг дутуу орхисон юм шиг
Гэгэлхэн...
Хэнд ч билээ хайр гэж амалчихаад
Хагацалаар дуусгасан он жилүүд шиг

Гунигтай ...  

2009-03-31 

No comments:

Post a Comment