Tuesday, February 2, 2016

Зурсан зураг бүр нь нүднийх өмнө нь амилж

Рюноскэ Акутагава: "Хүний амьдрал бол Бодлерийн шүлгийн ганц мөрөнд ч хүрэхээргүй үнэ цэнэгүй зүйл....
                                    Би ариун сүнс...
                                    Би амин сүнс...             /Винсент Ван Гог/
                  

Амиа хорлогчын хамгийн сүүлчийн инээмсэглэлд
Амьдрал /там /баяртай гэсэн үг тодорчээ...
Залхаан цээрлүүлэлтийн хугацаагаа /өөрөө/ ийнхүү дуусгаж
Бахархам үхлээ өөрийн нэртэй үлдээжээ
Бурхны хуулийг эвдэж амьдралын дүрмийг зөрчсөнөөрөө
Бусдын нүдэнд тэрээр илүү үзэгджээ
Бурханыг чөтгөр гэж таньснаараа
Амьдралыг там гэж мэдэрснээрээ тэр
Бусдын төлөө өөрийгөө  таслан зуржээ
Тэрсэлж зурсан бүхэн нь бүхний төлөө байсан ч
Тэсэлгүй их зовлонг түүний биед оноожээ
Тэгсэн хэдий ч тэр өөртөө үнэнч үлдэж
Тэнэгүүдийн дунд тэнэмэл амьдарснаараа бахархжээ
Зурсан зураг бүр нь нүднийх өмнө нь амилж

Зураас бүр нь түүнийг диваажингийн замд хөтөлжээ...
2009-03-09 

No comments:

Post a Comment