Tuesday, February 2, 2016

Нүд рүү минь хар!

2009-06-03 08:58:01

Нүд рүү минь хар!
Бүсгүй минь ...
Өнгөрсөн бүхэн рүү намайг
Дагуул...
Хэзээ ч юм бэ? Мартагдсан бүхнийг
Яг одоо надад дахин мэдрүүл...
Харанхуйд гэрэлтэж байсан
Хайр луу минь
Харцаа тогтоолгүй
Хаян одооч... - ДАХИН
Араас чинь залбирч байсан
Чиний төлөө сэтгэлийг
Ойлгоогүй хэрнээ аргадахгүй
Орхин одооч - ДАХИН
Бүсгүй минь...
ДАХИН ДАХИН ДАХИН ...
Итгэлийн минь эмтэрхий ...
Зүрхний минь хөндүүр ...
Сэтгэлийн минь зовиур ...
Болооч - дахин...
Хүссэн бүхний минь
Хясал ...
Хүлээсэн бүхний минь
Цөхрөл болооч - ДАХИН
Бүсгүй минь...


No comments:

Post a Comment