Tuesday, December 11, 2018

Нимгэн уруултай түүнд

Ямар сайхан гэж санана
Ялдам инээмсэглэл чинь
Янаг хайрын сумаа
Яах аргагүй зүрхэнд зоох...

Би түүнд дурласан юм. Хүн бүхэн дурлалыг өөрийнхөөрөө л хүлээж авдаг байх... Гоо үзэсгэлэн сайханд автах, эсвэл түүнийг давсан бэлгийн дур хүсэлд автах, эсвэл зүгээр л тийм дотно догдлолд авах зэргээр л мэдэрч хүлээж авдаг биз.
Харин тэр бүсгүйд би энэ буй бүхнээр автсан юм. Тэр үнэхээр гоо бүсгүй, тэр үнэхээр тачаангуй, тэр үнэхээр дотно догдлолыг мэдрүүлсэн...
Би түүний уруул дээр үнссэн юм. Тэр нимгэн уруултай, нимгэн уруул надад юу юунаас илүү тачаангуй байдлыг надад мэдрүүлдэг. Яг одоо түүний бэлхүүсээр баруун гараараа тэвэрч, зүүн гараараа хацар хүзүүг нь илбэн таалж үнсэхсэн...

Чамайг хамгийн сайхан үгсээр насан туршдаа дуудахсан...
 - Янаг хайр минь
 - Зүрх сэтгэл минь
 -

Tuesday, October 31, 2017

UB bluez

- Салхинд, цэвэр агаарт гаръя. Дүү минь
* Үгүй дээ, Сартай шөнө сааданд сууж тамхилъя...
- Ууланд авиралт хийж, ойн жимээр зугаалъя. Ах минь
* Үгүй дээ, Уушийн газар орж, шиша татаж шарз шимье..
- Голын эрэгт майхан бариад, загас баръя. Андаа
* Үгүй дээ, Гоолиг охидтой тайчдаг бааранд орж архи ууя...
- Хотоос зайдуу гарч ан ав гөрөө хийе. Найзаа
* Үгүй дээ, Хот минь харагддаг толгой дээр машинтай гарч өвс татъя...
- Бөөнөөрөө нуурын эрэг дээр очиж хорхог боодог идэцгээе. Хөгшөөн
* Үгүй дээ. Буудлын өрөө аваад таалдаг таалагддаг охидтойгоо цэнгэе...
- Хоёулаа хотоос гарч байгалийн үзэсгэлэнд хоёулахнаа эрхлэе. Хайрт минь
* Үгүй дээ хайрт минь. Хамтдаа хотын төвөөр алхаж Хунт нуур үзье хоёулаа...

Бүх зүйл өөрчлөгдөвч ...

Этгээд бодол санаа минь өөрчлөгдөвч 
Итгээд хэлсэн үгс минь өөрчлөгдөхгүй 
Янагийн халуун үнсэлт чинь 
Өөр нэгнийг энхрийллээ ч  
Яагаад ч мартахгүй дурсамж минь 
Өөрт минь үүрдийн үүрд үлдэнэ... 
Сэтгэл хоосолдог жихүүн намар 
Үзэсгэлэнт моддыг нүцгэлдэг ч 
Итгэл бэлэглэдэг гэрэлт харцыг чинь 
Үхлийн дараа ч сүнс минь үгүйлнэ... 

Friday, October 6, 2017

2017.10.06

Хязгаар чинадын блюз...

Тэр шувуу нисэж байна...
Тэнгэрийн хязгаар хаяа руу
Тэрний цаана юу байгааг харахаар
Тэгээд л тэр эргэж ирэхээргүй нисэж байна
Тэнд очсон шувуу жаргасан эсвэл зовсон тухай
Тэндээс тэр хариу хэзээч ирүүлэхгүй учраас л
Тэнгэрийн хязгаар хаяа тийм гэхийн аргагүй мэлтийнэ...

Чиний сэтгэлийн чинадад очихоор
Чимээгүй шөнө би шувуу болон зүүдлэж байна
Чиний чинадад өөрийн даль жигүүрээр хүрэх гэж
Чийгтэй сормуусаараа өд сөдөө ариусган чиний зүг дүүлж байна
Чинад сэтгэлийн хязгаарт чинь хүрч чадахгүй байж магадгүй ч
Чиний төлөө үхэж чадна гэсэн итгэлээр алс сэтгэл рүү чинь би зорилоо
Чимээгүй шөнийн зүүд дуусахгүй чиний алс сэтгэл тэнгэр мэт хязгааргүй ажээ...



Thursday, October 5, 2017

FUCKIN DAY

Шүлэг бичиж чадахгүй байна ...

Tuesday, October 3, 2017

2017 оны 10 сарын 03 ны шүлэг

Хэзээ ч надад хэлэхгүй үгсийг чинь
Намрын адгуу салхинаас сонсох шиг
Хэт уйтгартай, эсвэл жаргалтай бодлууд
Намайг өөрийн эрхгүй гуниглуулна ... 

Яагаад ч юм согтмоор үдэш
Ямар ч шалтгаангүй ганцаардал
Яг л Leaving Las Vegas шиг
Яваад л өгмөөр хаашаа ч юм ...

Түүний үнсэлтийг түр дурсана
Түүний надад үлдээсэн шаналал
Түүний үгс шанаа даган урсана
Түүний надад үлдээсэн энэлэл...





Thursday, September 21, 2017

Намар биш

Навчис шарлажээ... Хүн болгоны сэтгэл навчистай цуг газарт хийснэ, миний сэтгэл ч бас тэр гудамжны нойтон харгуй зам дээр хийсэх шиг... Бороотой бүрхэг өдөр 2017 оны 09 сарын 21 -ний 15 цаг 15 мин Meiko Kaji - Flower of carnage ... Намар бас навчисын тухай шүлэг бичиж чадахгүй байгаагаа гайхаж байна. Гуниглаж чадахаа байсан бололтой... Гэхдээ амьдрал үргэлжилнэ, 4 улирал байдаг шиг хүний сэтгэл зүрх ч 4 янзаар амьдардаг юм шиг санагдана... Миний сэтгэл өнөөдөр яг л хүйтэн бороотой бүрхэг байна... 

Би чамайг санаж байна...

Thursday, August 3, 2017

2017 оны 8 сарын 04

Уй гуниг эмзэглэлийг чинь
Аваад явъя даа амраг минь
Усан борооноор зүрхний гүндээ
Аз жаргал болгон хадгалъя ...
Хэзээ ч надтай таараагүй юм шиг
Хэний ч өмнө гуниггүй амьдраарай
Танихгүй эрийн гэргий
Танхил жаалын ээж болоод
Таарч нэг зөрөлдөхөд чинь
Зүрхний гүндээ чиний төлөө
Зүүд мэт хадгалсан аз жаргалаа
Үүрд чиний тайтгарал болгож
Өлмийд чинь дэвсэж өгнөө ...



Wednesday, July 19, 2017

Чамайг би анх

Чамайг би анх
Хавар гэж таньсан
Чамтай л байвал
Бороо орж
Солонго татна гэж
Мереессен...
Ингэж мереесехдее би
Зуны тухай бодсон
Итгэж чамайг хайрлахад
Цэцэгсийн vнэр анхилсан...
Харин гэтэл чи минь
Хавар мэт
Намар байж ...
Хайрлаж байхдаа л
Хайрч байсан мес байж ...
Орхиод одход чинь
Зvрхэнд минь
Жавар хурж...
Ондоо нэгэнд зуныг
Амлахад чинь
Сэтгэлд минь хэдийнээ
Өвел болжээ...

Wednesday, September 28, 2016

Nymphoманиак

Үнсэлт чинь
Сэтгэл ховсдоно
Үнэнч хайрын тухай бодохгүй
Өдөөсөн хүсэлд чинь
Халуун дүүгнэ ...
Өрөөсөн туфьлд чинь
Харц унана ...
Улаан ултай хар туфьл
Урд минь сөгдөх чи
Удаан хэмнэлт жаргал ...
Нүд рүү минь одоо хараач
Нүүрээ битгий нуугаач
 



Smells like teen spirit

Намар уйтгартай бас жихүүн улирал гэж үү?

Намар уйтгартай бас жихүүн улирал гэж үү?
Үгүй дээ ...
Намар
Модод навчисаа өөрийн эрхгүй
Гээдэг шиг ...
Намар
Хүмүүс сайхан дурсамжаа цагийн эрхээр
Мартагнадаг юм даа...
Ийм л учраас намрын улирал
Уйтгартай жихүүн байдаг юм...

Thursday, June 9, 2016

Incoming call

Дурсахгүй
Бүү сануул ... 
Хэтэрхий их үнээр олдсон 
Чиний тэр хайр 
Эмтэрхий зүрхний минь 
Хэлтэрхий болж
Хэдийнээ мартагдсан...
Уучлаарай ...


March 30, 2011

Thursday, June 2, 2016

Бүрхэг үдшийн блюз

Наргин шуугилдах эрчүүд
Хүүхнүүдийн инээдтэй
Цэнгээний бүгчим газраас
Найз нөхдөөсөө дөлж
Санаа алдан
Сэмхэн гарч одов ...
Ийм бүрхэг үдшийн тэнгэр дор
Инээд наргиан ямар их ял гэлтэй ...
Хайрлаж байсан бүсгүйчүүдийнхээ
Царайг ч огтхон санахгүй
Хачин их уйт гунигт үдэш
Хаа хүрэх гэж би
Хүмүүсээс зугтаж
Хүнгүй гудамжинд ганцаараа
Хөлсний машин хүлээнэ вэ?
-Сайн байна уу? Хаа хүрэх үү?
Чанх гунигийн зүг рүү
Чигээрээ явдаа жолооч минь
Хайрлах хэн нэгэн хүлээгээгүйгээс хойш
Харьж буцах хэрэгтэй гэж үү ...
Хөгжмөө түрхэн чангалаач
Гунигаа жаахан мэдрэе...
"You have broken into my heart This time I feel the blues have departed Nothing can keep me away from this feeling I know I am simply falling for you"
Надад л зөвхөн зориулсан мэт
Энэ дууны хэмнэл
Энэ үдшийн гуниг гэлтэй ...
Уучлаарай буцаад эргэдээ жолоочооо
Уй гунигаас тайтгарах газар би оллоо...
Хачирхаж гайхах хэрэггүй дээ тэр газар
Хайрыг мөнгөөр арилждаг юм ...
Нүдэнд нь харуусал нуугдсан ч
Нүцгэн тэр бүсгүйчүүдийн хайр
Энэ үдшийн тайтгарал болж
Эрхгүй намайг догдлуулна ...






Monday, April 18, 2016

Сахиусан тэнгэр

Төсөөлж мөрөөдөж чадахаас
Илүү гоё гайхамшгийг
Илэрхийлэх мэт ер бусын нүдийг чинь
Хаврын цагт хайлах цасны
Тунгалаг гялбаа шиг
Ямар ч шалтгаангүй ширтээд л баймаар ...
Чиний харцанд өртөх гэж л
Чиний тухай биш үнэнчээр
Бурханы тухай бодсон ...
Тэр үнэхээр байдаг л юм бол
Түүнд залбирах залбирал минь
Анхных болсон чиний төлөө...
Хайр сэтгэлээс ч
Илүүтэйгээр мэдэрмээр мэдрэмж
Чамаас цацраад л байна...
Магадгүй чи хэнийг ч хайрлахгүй
Зүгээр л чамд дурласан эр бүрийн сэтгэлд
Бурханы тухай гэгээн бодлыг
Буцааж нэхэхгүйгээр төрүүлэх гэж ирсэн...
Тэртээх тэнгэрээс газарт буусан
Сахиусан тэнгэр байх ....






Wednesday, March 2, 2016

Гэнэт л

Нарны илч гэнэт л
Сэтгэл зөөллөөд
Хавар ирэх ..
Өвлийн жавар
Өнгөрсөнтэй цуг арилна...
Хэзээ ч билээ
Магадгүй яг 3650 хоногийн өмнө
Хаврын ийм өдөр
Хайрын шүлэг бичсэн
Байх би ...
Тэр догдлолоос үлдсэн
Таатай хөндүүрлэл
Яг 10 жилийн дараа
Яагаад ч юм ирэх шиг...
Хавар яагаад ийм байдгын учрыг
Хаа нэг газар сонссон мэт...
Хавар чи ирлээ...

Tuesday, February 2, 2016

Part-ner !!!! 2010-08-30

Эмзэглэлгүй, харамсалгүй
Тэмдэглэлгүй, дурсамжгүй
Тэр өдрүүдээс үлдсэн 
Энэ Хагацал...
Бидний өнгөрүүлсэн
Цаг хугацааны 
Цаана нь - ЧИ
Наана нь - БИ
Хэнтэй гэж асуухгүй
Хэзээнээс гэж шалгаахгүй
Хуучин гэж дурсахгүй
Хувирсан гэж гомдохгүй
Явуулна. Чамайг ...
Гэхдээ!
Хайр үгүй ч, дурлал үгүй ч
Тэр сужет 
Хуурмаг үзэгдэл байгаагүй... 
Эргээд нэг дайралдахад
Инээмсэглээд л зөрөе!

Эргэж битгий хараарай...

Цааш алхах чиний араас ... 2010-07-28

Эргэж харахгүй
Цааш алхсан
Чиний араас
Хүслээ далдлахгүй
Хөлийг чинь ширтэж хоцорсон ...
Ер бусын алхаа
Хар туфлээрээ 
Зүрхэн дээр минь
Товшиж одсон чи ...
Өндөр өсгий чинь 
Өр зүрхэнд шигдэж 
Өвтгөж байсан ч... 
Зөвтгөх чадахгүй
Тэр учралыг 

Мартахгүй ...

Дээшээ 2010-07-08

Тааз ширтэлт - Уйдалт
Хэн ч хажууд хэвтээгүй
Орон зай, он жилүүд ...
Таазан дээгүүр
Урсан өнгөрөх
Зураглал :
Кино мэт дурсамжуудаас
Чиний төрхийг ажих ...
Уйтгар , ухаарал мэт
Гиюүрэл :
Гэнэн дурлалд гэгэлзсэн 
Нэгэн хайрыг санах мөч
Эргэж ирэхгүй цаг хугацаанаас
Эгэл өдрүүд л үлдсэн...
Гунигтай шүлгийн
Төгсгөлд: 
Хэнээс болж уйтгарласнаа 
Өөрөөсөө нуухгүй 

Чиний үлдээсэн гуниг ...

Хэрмэл Гитарчин /Mr.A-Z/-д 2010-06-18

Хэрмэл гитарчин
Алхаж явна...
Хэнээс юу ч гуйх
Хэрэггүй амьдралыг
Хэнэггүй туулах
Сайхан...
Зургаан утасны 
Аялгуугаар
Зугаатай тавилангаа
Хөглөж ...
Зуурдын амьдралыг
Зовохгүй туулах
Тэнэмэл Гитарчин...
Жаргах нарны туяанд
Замын хажууд саатаж 
Жаргалын тухай дууг
Өөртөө дуулах
Жаргалтай Гитарчин...
Зөрөн өнгөрөх 
Бүсгүй бүрийг 
Замын турш
Магтан дуулсаар
Замаа хөөн алхах

Хэрмэл гитарчин ...

Түүнд өгөхгүй сарнай 2010-06-16

Чамд өгөх сарнай
Хавар шиг өнгөтэй
Чиний нүдээр
Намар шиг л ... 
Миний сэтгэлд
Ургасан тэр сарнай
Чиний харцанд
Хэдийнээ хатчихсан...
Өөрт чинь өгөхгүй
Тэр сарнай
Үхээгүй ...