Monday, April 18, 2016

Сахиусан тэнгэр

Төсөөлж мөрөөдөж чадахаас
Илүү гоё гайхамшгийг
Илэрхийлэх мэт ер бусын нүдийг чинь
Хаврын цагт хайлах цасны
Тунгалаг гялбаа шиг
Ямар ч шалтгаангүй ширтээд л баймаар ...
Чиний харцанд өртөх гэж л
Чиний тухай биш үнэнчээр
Бурханы тухай бодсон ...
Тэр үнэхээр байдаг л юм бол
Түүнд залбирах залбирал минь
Анхных болсон чиний төлөө...
Хайр сэтгэлээс ч
Илүүтэйгээр мэдэрмээр мэдрэмж
Чамаас цацраад л байна...
Магадгүй чи хэнийг ч хайрлахгүй
Зүгээр л чамд дурласан эр бүрийн сэтгэлд
Бурханы тухай гэгээн бодлыг
Буцааж нэхэхгүйгээр төрүүлэх гэж ирсэн...
Тэртээх тэнгэрээс газарт буусан
Сахиусан тэнгэр байх ....