Tuesday, December 11, 2018

Нимгэн уруултай түүнд

Ямар сайхан гэж санана
Ялдам инээмсэглэл чинь
Янаг хайрын сумаа
Яах аргагүй зүрхэнд зоох...

Би түүнд дурласан юм. Хүн бүхэн дурлалыг өөрийнхөөрөө л хүлээж авдаг байх... Гоо үзэсгэлэн сайханд автах, эсвэл түүнийг давсан бэлгийн дур хүсэлд автах, эсвэл зүгээр л тийм дотно догдлолд авах зэргээр л мэдэрч хүлээж авдаг биз.
Харин тэр бүсгүйд би энэ буй бүхнээр автсан юм. Тэр үнэхээр гоо бүсгүй, тэр үнэхээр тачаангуй, тэр үнэхээр дотно догдлолыг мэдрүүлсэн...
Би түүний уруул дээр үнссэн юм. Тэр нимгэн уруултай, нимгэн уруул надад юу юунаас илүү тачаангуй байдлыг надад мэдрүүлдэг. Яг одоо түүний бэлхүүсээр баруун гараараа тэвэрч, зүүн гараараа хацар хүзүүг нь илбэн таалж үнсэхсэн...

Чамайг хамгийн сайхан үгсээр насан туршдаа дуудахсан...
 - Янаг хайр минь
 - Зүрх сэтгэл минь
 -

Tuesday, October 31, 2017

UB bluez

- Салхинд, цэвэр агаарт гаръя. Дүү минь
* Үгүй дээ, Сартай шөнө сааданд сууж тамхилъя...
- Ууланд авиралт хийж, ойн жимээр зугаалъя. Ах минь
* Үгүй дээ, Уушийн газар орж, шиша татаж шарз шимье..
- Голын эрэгт майхан бариад, загас баръя. Андаа
* Үгүй дээ, Гоолиг охидтой тайчдаг бааранд орж архи ууя...
- Хотоос зайдуу гарч ан ав гөрөө хийе. Найзаа
* Үгүй дээ, Хот минь харагддаг толгой дээр машинтай гарч өвс татъя...
- Бөөнөөрөө нуурын эрэг дээр очиж хорхог боодог идэцгээе. Хөгшөөн
* Үгүй дээ. Буудлын өрөө аваад таалдаг таалагддаг охидтойгоо цэнгэе...
- Хоёулаа хотоос гарч байгалийн үзэсгэлэнд хоёулахнаа эрхлэе. Хайрт минь
* Үгүй дээ хайрт минь. Хамтдаа хотын төвөөр алхаж Хунт нуур үзье хоёулаа...

Бүх зүйл өөрчлөгдөвч ...

Этгээд бодол санаа минь өөрчлөгдөвч 
Итгээд хэлсэн үгс минь өөрчлөгдөхгүй 
Янагийн халуун үнсэлт чинь 
Өөр нэгнийг энхрийллээ ч  
Яагаад ч мартахгүй дурсамж минь 
Өөрт минь үүрдийн үүрд үлдэнэ... 
Сэтгэл хоосолдог жихүүн намар 
Үзэсгэлэнт моддыг нүцгэлдэг ч 
Итгэл бэлэглэдэг гэрэлт харцыг чинь 
Үхлийн дараа ч сүнс минь үгүйлнэ... 

Friday, October 6, 2017

2017.10.06

Хязгаар чинадын блюз...

Тэр шувуу нисэж байна...
Тэнгэрийн хязгаар хаяа руу
Тэрний цаана юу байгааг харахаар
Тэгээд л тэр эргэж ирэхээргүй нисэж байна
Тэнд очсон шувуу жаргасан эсвэл зовсон тухай
Тэндээс тэр хариу хэзээч ирүүлэхгүй учраас л
Тэнгэрийн хязгаар хаяа тийм гэхийн аргагүй мэлтийнэ...

Чиний сэтгэлийн чинадад очихоор
Чимээгүй шөнө би шувуу болон зүүдлэж байна
Чиний чинадад өөрийн даль жигүүрээр хүрэх гэж
Чийгтэй сормуусаараа өд сөдөө ариусган чиний зүг дүүлж байна
Чинад сэтгэлийн хязгаарт чинь хүрч чадахгүй байж магадгүй ч
Чиний төлөө үхэж чадна гэсэн итгэлээр алс сэтгэл рүү чинь би зорилоо
Чимээгүй шөнийн зүүд дуусахгүй чиний алс сэтгэл тэнгэр мэт хязгааргүй ажээ...



Thursday, October 5, 2017

FUCKIN DAY

Шүлэг бичиж чадахгүй байна ...

Tuesday, October 3, 2017

2017 оны 10 сарын 03 ны шүлэг

Хэзээ ч надад хэлэхгүй үгсийг чинь
Намрын адгуу салхинаас сонсох шиг
Хэт уйтгартай, эсвэл жаргалтай бодлууд
Намайг өөрийн эрхгүй гуниглуулна ... 

Яагаад ч юм согтмоор үдэш
Ямар ч шалтгаангүй ганцаардал
Яг л Leaving Las Vegas шиг
Яваад л өгмөөр хаашаа ч юм ...

Түүний үнсэлтийг түр дурсана
Түүний надад үлдээсэн шаналал
Түүний үгс шанаа даган урсана
Түүний надад үлдээсэн энэлэл...





Thursday, September 21, 2017

Намар биш

Навчис шарлажээ... Хүн болгоны сэтгэл навчистай цуг газарт хийснэ, миний сэтгэл ч бас тэр гудамжны нойтон харгуй зам дээр хийсэх шиг... Бороотой бүрхэг өдөр 2017 оны 09 сарын 21 -ний 15 цаг 15 мин Meiko Kaji - Flower of carnage ... Намар бас навчисын тухай шүлэг бичиж чадахгүй байгаагаа гайхаж байна. Гуниглаж чадахаа байсан бололтой... Гэхдээ амьдрал үргэлжилнэ, 4 улирал байдаг шиг хүний сэтгэл зүрх ч 4 янзаар амьдардаг юм шиг санагдана... Миний сэтгэл өнөөдөр яг л хүйтэн бороотой бүрхэг байна... 

Би чамайг санаж байна...