Thursday, June 9, 2016

Incoming call

Дурсахгүй
Бүү сануул ... 
Хэтэрхий их үнээр олдсон 
Чиний тэр хайр 
Эмтэрхий зүрхний минь 
Хэлтэрхий болж
Хэдийнээ мартагдсан...
Уучлаарай ...


March 30, 2011

Thursday, June 2, 2016

Бүрхэг үдшийн блюз

Наргин шуугилдах эрчүүд
Хүүхнүүдийн инээдтэй
Цэнгээний бүгчим газраас
Найз нөхдөөсөө дөлж
Санаа алдан
Сэмхэн гарч одов ...
Ийм бүрхэг үдшийн тэнгэр дор
Инээд наргиан ямар их ял гэлтэй ...
Хайрлаж байсан бүсгүйчүүдийнхээ
Царайг ч огтхон санахгүй
Хачин их уйт гунигт үдэш
Хаа хүрэх гэж би
Хүмүүсээс зугтаж
Хүнгүй гудамжинд ганцаараа
Хөлсний машин хүлээнэ вэ?
-Сайн байна уу? Хаа хүрэх үү?
Чанх гунигийн зүг рүү
Чигээрээ явдаа жолооч минь
Хайрлах хэн нэгэн хүлээгээгүйгээс хойш
Харьж буцах хэрэгтэй гэж үү ...
Хөгжмөө түрхэн чангалаач
Гунигаа жаахан мэдрэе...
"You have broken into my heart This time I feel the blues have departed Nothing can keep me away from this feeling I know I am simply falling for you"
Надад л зөвхөн зориулсан мэт
Энэ дууны хэмнэл
Энэ үдшийн гуниг гэлтэй ...
Уучлаарай буцаад эргэдээ жолоочооо
Уй гунигаас тайтгарах газар би оллоо...
Хачирхаж гайхах хэрэггүй дээ тэр газар
Хайрыг мөнгөөр арилждаг юм ...
Нүдэнд нь харуусал нуугдсан ч
Нүцгэн тэр бүсгүйчүүдийн хайр
Энэ үдшийн тайтгарал болж
Эрхгүй намайг догдлуулна ...