Friday, October 6, 2017

2017.10.06

Хязгаар чинадын блюз...

Тэр шувуу нисэж байна...
Тэнгэрийн хязгаар хаяа руу
Тэрний цаана юу байгааг харахаар
Тэгээд л тэр эргэж ирэхээргүй нисэж байна
Тэнд очсон шувуу жаргасан эсвэл зовсон тухай
Тэндээс тэр хариу хэзээч ирүүлэхгүй учраас л
Тэнгэрийн хязгаар хаяа тийм гэхийн аргагүй мэлтийнэ...

Чиний сэтгэлийн чинадад очихоор
Чимээгүй шөнө би шувуу болон зүүдлэж байна
Чиний чинадад өөрийн даль жигүүрээр хүрэх гэж
Чийгтэй сормуусаараа өд сөдөө ариусган чиний зүг дүүлж байна
Чинад сэтгэлийн хязгаарт чинь хүрч чадахгүй байж магадгүй ч
Чиний төлөө үхэж чадна гэсэн итгэлээр алс сэтгэл рүү чинь би зорилоо
Чимээгүй шөнийн зүүд дуусахгүй чиний алс сэтгэл тэнгэр мэт хязгааргүй ажээ...



No comments:

Post a Comment