Friday, June 17, 2011

Нойрсож буй түүний хажууд

Түүний сэтгэл рүү
Түгшиж догдолж өнгийхдөө
Түнэр харанхуй ертөнцийн гүн рүү
Түлхүүлчих юм шиг санагдсан
Гэтэл ...

Өнгийж харахдаа би
Өөрийгөө гэнэт ширтсэн ...
Сэтгэл доторхи толиноос чинь
Итгэл минь надруу инээмсэлсэн ...
Шивнэж хэлсэн үгэнд чинь эргэлзэж
Сэтгэл рүү чинь өнгийсөндөө харамссан...
Сэрээд нүдээ нээхээс чинь өмнө
Сэмээрхэн уруул дээр чинь үнссэн...

Уучлал чинь уруул дээр минь үлдсэн...
Уучлаарай бүсгүй минь
Өөрөө ч бас чамд хайртайгаа
Өөрийн чинь дотроос олж харлаа ...
*Би чамд хайртай* ...

2011-06-12 18:53:43

No comments:

Post a Comment