Thursday, September 29, 2011

Ухамсаргүй

Ямар ч ухамсарт үйлдэлгүй
Ухаангүй тархиар чамд дурлахсан ...
Инээмсэглэлийг чинь даган инээмсэглэж
Гунигт чинь гуниж шаналахсан ...
Хэзээ дурласанаа ч санахгүй
Хэрхэн энхрийлэхээ ч мэдэхгүй
Хайрлаад л байхсан чамайг ...
Яриаг чинь сонсож ойлгохгүй  
Яг л хөгжмийн уянганд уусах мэт
Уярч догдолж баярлахсан ...
Он жилүүдийг ч тоололгүй
Орой унтах бүртээ гараас чинь атгаж
Оддын тухай үлгэр ярьж өглөөг угтахсан ... 
Эцэст нь хаяад явхад чинь ч мэдэхгүй 
Эргэн ирнэ гэдэгт итгэсээр
Инээмсэглэн чамайг үүрд хүлээхсэн ...

No comments:

Post a Comment