Thursday, December 3, 2015

Урлагт, яруу найрагт...

Vзэг барьсан Пикассо 
Худагт хевсен сарыг 
Шvлэг болгон хувиргахад 
Согтуу Ли Бо 
Солгой гараараа 
Мууртай Дора Маар ноороглоно... 
Хегширч етелсен Кафка 
Дvлий чихээрээ 
Сарны сонатаа тоглоход 
Хорхойд хувирсан Бетховен 
Холын холоос 
Аавдаа захидал бичнэ...
Аархуу сагсуу Чехов
"I believe in America" гэж 
Алдар нэрээ тунхаглахад 
Эелдэг даруухан Копола 
Интоорын цэцэрлэгээ
Тайзан дээр ургуулна...

Урлагт, яруу найрагт, vргэлжилсэн vгд, сонгодог хегжимд, уран зурагд, театрд, кинонд vнэнч vлдсэн бvх уран бvтээлчдэд АТААРХАН бичив... 2014.11.11

1 comment:

  1. гоё илэрхийлсэн байна, цэцэн агаад яруу үгсийг , яаж ингэж ундруулдаг байна аа :-)

    ReplyDelete