Tuesday, February 2, 2016

Инээд цацарсан дуу

                Залбирал ...
Залбирч байна. Заяа тавилангаа мартаад зөвхөн чиний төлөө залбирч байна...
Чамайг л даатгаж , чамайг л ивээж байвал бурханч бай чөтгөрч бай хамаагүй. Залбирч байна... Царайг чинь хараагүй , цаашдаа ч харахгүй ч байж мэднэ. Намайг хайрлахгүй , магадгүй үзэн яддаг эсвэл бүр ор тас мартсан.Гэсэн хэдий ч чи аз жаргалтай сайн сайхан байх ёстой... Энэ бол чиний төлөө миний залбирал...

"Түүнийг минь өглөө бүр
Чихэнд нь аз жаргал шивнэж сэрээ
Үүрийн гэгээ минь,
Түүнийг минь л эрүүл энх байлгаж өг!
Хаврын салхи, Зуны нар, Намрын бороо, Өвлийн жавар минь...
Хичээнгүйлэн гуйя...
Түүний минь л нүдэнд гунигийн нулимс
Бүү хуралдаг.
Түүний минь л царайд он цагийн үрчлээ
Бүү сууг.
Наминчлан гуйя...  
Чин хайр сэтгэл түүнийг минь л
Үргэлж тойрог...
Инээд цацарсан дуу
Үргэлж түүнээс минь сонсогдог...
Хичээнгүйлэн дахин гуйя...
Ивээгч бүхэн минь
Харин хар хорын , муу муухай бүхэн
Халдаж чадахааргүй хол бай
Түүнээс минь...
Айдас , ёр, хуурамч бүхэн
Холдож зайл түүнээс минь...
Энэ хорвоо дээр түүнд минь л
Бүү ойрт...
Эс тэгвэл намайг оронд нь ээр...
Муу муухай бүхэн минь
Наминчлан гуйя ...
Та бүхнээс
Түүнд минь л бүү ойрт... "

2009-03-23


No comments:

Post a Comment